Хан-Уул дүүрэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах тендер зарлалаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ХУД 2014/ЦХ-8
Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Харилцах данс: Дээрхи мөнгийгХан-Уул дүүргийн Төрийн сан банкин дахь 200151009 тоот дансанд тушаана.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он. Сүүлийн 2 жилийн дундаж орлого 320,000,000 /Гурван зуун хорин сая/ төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил 2012, 2013 он
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:2012-2013 ондСүүлийн 2 жилийн аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 220,000,000/Хоёр зуун хорин сая/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэйажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна..
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Тендерийн хамт 6,410,000 /Зургаан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 08 дугаар сарын 29 -ны өдрийн, 10:30 минутад нээнэ.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,
Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхар 902 тоот, Худалдан авах ажиллагааны
албаны мэргэжилтэн Т.Отгонбаяр утас: 11-341873