ШҮҮХ: Д.Нямхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад БУЦААЛАА
2023 оны 11 сарын 10
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хээгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл өчигдөр /2023.11.08/ Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлжээ.
Хэргийг сануулахад, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед албан тушаалаа урвуулан ашигласан, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй тоног төхөөрөмж авсан зэрэг хэрэгт ШАЛГАГДАЖ буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652674
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс