Хэнтий аймгаас Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд энэ сарын 07-ны өдрийн 16:30 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн У сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл арван нэгдүгээр сарын 08-ны өдрийн 00:11 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Киа Бонго-3” загварын автомашинтай зорчиж явсан иргэн У /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:10 цагаас эхлэн зохион байгуулж байхад тухайн иргэн нь малчин А-ийнд эсэн мэнд очсон тухай мэдээллийг ар гэрээс нь ирүүлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.