Ука хочит Л.Алтанхуяг нарын ШҮҮХ ХУРАЛ энэ сарын 28-нд болно

2023 оны 11 сарын 08

 

Arslan.mnӨмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан "Ука" хочит Л.Алтанхуяг (мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвсэглэн дээрэмдсэн), "Хулнаа" хочит Б.Хулансамбуу, "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нар бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийнхан илрүүлэн шалгасан.

2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.

Тэгвэл Ука хочит Л.Алтанхуяг нарын шүүх хурал энэ сарын 28-нд болох аж. Мөн одоогоор шүүхээс цагдан хорьж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652634
1 эможи

059
2023-11-09 12:12
Zakhialga ugsun khuniig ni yadag yum be...yal uguuchee
keyboard_arrow_up