Орон нутгийн замд зорчиж яваад сураггүй болсон 42 настай иргэнийг эрэн ХАЙЖ БАЙНА

2023 оны 11 сарын 08

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд /Говьсүмбэр аймгийн төвөөс 100 км/ энэ сарын 07-ны өдрийн 16:30 цагийн орчим Хэнтий аймгийн Дархан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын чиглэлд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн У сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 00:11 цагт ОБГ-т ирсэн байна.

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Киа Бонго-3” загварын автомашинтай зорчиж явсан иргэн У/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:10 цагаас зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652608
0 эможи

keyboard_arrow_up