Ойн мэргэжилтнүүд БНСУ-д туршлага солилцох сургалтад хамрагдаж байна

2023 оны 11 сарын 08

Arslan.mn

Ойн мэргэжилтнүүд БНСУ-д туршлага солилцох сургалтад хамрагдаж байна.

Монгол-Солонгосын хамтарсан ногоон хэрэм төслийн 3-р шатны Ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажлын хүрээнд Ойн газрын төлөөлөл болон Тэрбум мод сан, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд БНСУ-д туршлага солилцох сургалтад хамрагдаж байна.

Arslan.mn

Уг сургалтын хүрээнд БНСУ-ын Ойн нисэхийн төвийн Ойн түймэр унтраах багаж, техник хэрэгсэлтэй танилцах, Ойн ерөнхий газрын ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээсэн болон ухаалаг системээр тоноглогдсон мод үржүүлгийн газруудаар зочлон танилцаж байна.

Сургалтын явцат Ойн газрын мэргэжилтэн Б.Аманжол Монгол орны Ой хээрийн түймрийн менежмент сэдвээр танилцуулга хийлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652607
0 эможи

keyboard_arrow_up