ТАНИЛЦ: “Ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татагдсан 24 албан тушаалтан
"“Но”-той ногоон автобусны хэрэгт холбогдсон ТОМЧУУД нь зугаалж, ЦЭРГҮҮД нь шалгагдаж байна"
Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 25 хүн татсанаас дөрөв нь гадаад улсын иргэн аж.
Тухайлбал, ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл АТГ-аас яллагдагчаар татан шалгаж буй албан тушаалтнуудын нэр ил болжээ.
1. Ж.Сандагсүрэн, НЗД-ын нэгдүгээр орлогч
2. Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн ЗДТГ-ын хуулийн ахлах зөвлөх
3. Ж.Эрдэнэбат, “Тэнүүн огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал
4. А.Ганхуяг, “Тэнүүн огоо” ХХК-ийн ерөнхий захирал
5. С.Жавхлантбаатар, ННТГ-ын дарга
6. Г.Энхтайван, Нийслэлийн худалдаа авах ажиллагааны газрын дарга
7. Б.Мөнхболд, ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга
8. Б.Дөлгөөн, ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга
9. Ц.Хадбаатар, Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын
улсын ахлах байцаагч
10. У.Энхтөр, Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын
байцаагч
11. О.Лувсандагва, ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга
12. Г.Мишээлт, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын
албан үүргийн түр орлон гүйцэтгэгч
13. О.Хонгорзул, Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого, төлөвлөлт
хариуцсан ахлах мэргэжилтэн
14. А.Нарангэрэл, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн
15. О.Сүхбаатар, Нийтийн тээврийн улсын байцаагч
16. Б.Алтаншагай, ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер
17. Ш.Баярсүх, НХААГ-ын Төрийн худалдан авах ажиллагааны хэлтсийн
мэргэжилтэн
18. Д.Цогтбадрах, ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн
тээврийн цахилгаан хангамж хариуцсан инженер
19. Б.Баярмаа, Нийслэлийн нийтийн тээврийн газрын Санхүү хөрөнгө
оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч
20. Л.Солонго, Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа
хариуцсан мэргэжилтэн
21. Лий Жунг Суб /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
22. Ким Киабаум /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
23. Пак Чол Су /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
24. Ки Ёл Ким /БНСУ-ын иргэн/ Эктэ компанийн тушаалтан
Гэтэл өнөөдөр тус үйл ажиллагааг зохион байгуулсан эрхмүүд болох Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар ажлаа хүлээлгэн өглөө хэмээн ЖҮЖЭЭД хариуцлагаас мултрах гэж оролдов.
Хамгийн ноцтой нь, “Но”-той ногоон автобусны хэрэгт холбогдсон ТОМЧУУД нь зугаалж, ЦЭРГҮҮД нь шалгагдаж байна.
Тэд өнөөдөр шоронд ордоггүй юм аа гэхэд ордонд суухгүй, удирдах албан тушаалын ажлаа өгсөн байх ёстой биш гэж үү...