Өмгөөлөгч Г.Батбаяр үйлчлүүлэгчтэйгээ бүдүүлгээр харилцаж буй бичлэг Youtube.сom-д тавигджээ

2014 оны 7 сарын 31

Хар тамхи хууль бусаар хэрэглэсэн болох нь шүүхээр тогтоогдож нэг жил зургаан сарын ял авсан Г.Сарангэрэлийн асуудал нэгэнт шийдэгдээд байгаа ч түүний өмгөөлөгч Г.Батбаярын зүй бус үйлдэлтэй холбоотой нэгэн бичлэг Youtube.сom сайтад тавигджээ. Энэхүү бичлэгийг хэн хийсэн, яагаад уг сайтад дэлгэсэн нь тодорхойгүй боловч өмгөөлөгч Г.Батбаяр яах аргагүй мөн байх юм. Бичлэгийг үзсэний дараа “Г.Батбаярт итгэж болох уу, ер нь өмгөөлөгч гэж хэн бэ. Тэдэнд ёс зүй байна уу” гэдэгт эргэлзэх, эмзэглэх сэтгэгдэл төрүүлэх аж.

Тэр ч байтугай өмнө нь түүний талаарх таагүй мэдээллүүд дуулдаж байсан нь, бүр тодруулбал Нарантуул худалдааны төв дээр хууль бусаар сум худалдаж байсан, өнгөрсөн зургадугаар сарын 2-нд Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх өрөөндөө үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийн аав Ганбаатарын төрсөн дүү гэх залууг зодсон, мөн өмнө нь гэмт хэрэгт холбогдоод танил талаараа хөөцөлдсөний үр дүнд цагаатгагдаж байсан гэх мэдээллүүд нь үнэн юм биш биз гэх сэтгэгдлийг төрүүлж орхив. Тэгээд ч улс төрийн намын удирдлагад “УИХ-ын гишүүн О.Баасанхүүг гишүүнээс нь эргүүлэн татаач” гэсэн бичиг өгөөд явж байдаг өмгөөлөгч гэж байдаг юм болов уу.

Тэр ч байтугай “PR-ийн ажил байгаа юм аа. Найз залууд нь ойлгуулчихсан” гэж хэлээд тэрбээр Г.Сарангэрэл гэдэг эмэгтэйн амьдралаар тоглоод хаячихсан. PR хийдэг өмгөөлөгч гэж хэн юм бэ. Харин ч тэрбээр дээрх үг, үйлдлээрээ үйлчлүүлэгчээ ял авахад дэм болж, өөрийнхөө нэр хүндийг өсгөж орхисон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Б.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Түүнийг 1998 оноос хойш танина гэж хэлсэн. Миний хувьд энэ залууг дэндүү сайн мэднэ. Гэхдээ урьд нь  ямар ч амьдралтай байж болно. Яах вэ, найз нөхдийн хувиар урьдын  амьдралынх нь талаар тоглоом шоглоомоор хэлж байсан удаа бий.  Үүнд л  мань хүн эмзэглэсэн бололтой юм. Гэхдээ Г.Батбаярыг олон удаа хэцүү байдалд орж байхад нь шөнө орой гэлтгүй тусалдаг л байсан. Үүнийг маань мартаагүй байх.  Хуулийн сургуульд оруулахаас эхлээд тусласан бүхнээ яривал их юм бий” гэж хэлэхдээ чухам юуны тухай ярьсан нь сонин байна. Үргэлжлэл...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6526
0 эможи
keyboard_arrow_up