Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар салхи шуургатай байна.
2023 оны 11-р сарын 07-ны 20 цагаас 11-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -26…-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -21…-26 градус, Туул, Орхон, Хараа, Ерөө, Улз голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -12…-17 градус, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.