ШШГБ: Алба хаагчдын хүүхдийн өдөр өнжүүлэх өрөөг шинээр ашиглалтад орууллаа
2023 оны 11 сарын 07
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь алба хаагчдын ажиллах урам зоригийг сэргээх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор алба хаагчдын хүүхдийн өдөр өнжүүлэх өрөөг шинээр байгуулж, ашиглалтад орууллаа.
Тус өрөөг ашиглалтад оруулснаар алба хаагчид сэтгэл зүйн хувьд тайван ажиллах, хүүхэдтэйгээ харилцан ярилцах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаас гадна тэдний аюулгүй байдлыг нь хангах ач холбогдолтой ажил боллоо.
Энэхүү өрөөг тус ангийн удирдлага, алба хаагч, цагдаагийн академийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн тэнхимийн 2011 оны өдрийн ангийн төгсөгчдийн дэмжлэгтэйгээр байгуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652590
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс