АНХААР: Тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах ХОРИОТОЙ

2023 оны 11 сарын 07

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.

Энэ хугацаанд хориглосон уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108 болон 102 дугаарт ирүүлэхийг Хөдөлмөрийн яамнаас уриаллаа.

Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 онд тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.

ГССҮТ-өөс мэдээлснээр 2022 оны эхний долоон сард 76 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн бол 2023 оны эхний зургаан сарын байдлаар нийт 620 хүн мориноос унаж гэмтсэнээс 28 нь хурдны мориноос унасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652579
0 эможи

keyboard_arrow_up