ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НХААГ-ын дарга Г.Энхтайван нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ
Авлигатай тэмцэх газраас ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар 25 хүн татсанаас дөрөв нь гадаад улсын иргэн аж.
Тодруулбал, ХЗДХ-ын сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван нарыг “ногоон автобус“-ны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ.
Хотын экс мэр Д.Сумъяабазарын Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт зөвлөх болсон.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх хөрөнгө, арилжааны банкинд дахь 3.4 сая ам.долларын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэ дөрвөн хүний хоёрыг цагдан хорьсон, хоёр хүнд нь хилийн хориг тавьсан гэдгээ мэдээлсэн.









