“Өргөө II кино театраас IT паркаа аваръя“ хэмээх цахим гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлжээ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Мэдээлэл, технологийн үндэсний парк “Өргөө II кино театраас IT паркаа аваръя“ хэмээх цахим гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлжээ.

Тодруулбал, 2010 оноос хойш “Нью Тур Сафарис” ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар МТҮП-ын байрны хойд хэсгийн талбайг 1 мкв нь 5000-9000 төгрөгөөр түрээсэлж байжээ. Өнөөдрийн хүртэл өөрийн нэр дээр төрийн өмчийг дамжуулан түрээсэлж их хэмжээний ашиг олсоор байгаа аж.

Энэ талаар Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа "Мэдээллийн технологийн хөгжилд саад болж буй Өргөө II кино театрын гэрээг ямар ч нөхцөлд сунгахгүй. Өнгөрсөн 10 жилд салбарын болон түрээсийн алдагдсан боломжоо тооцоход нийт ₮18,27 гаруй тэрбумд хүрч байна” гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652573
0 эможи

keyboard_arrow_up