Торгууль, татварыг хугацаанд нь төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар төсөлд тусгажээ

2023 оны 11 сарын 07

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр болоод буй.

Ингэхдээ УИХ-ын зарим гишүүн торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг зохицуулалт хийх санал гаргаж байсан. Тэдний мэдээлж буйгаар авто замын хөдөлгөөний зөрчилд ногдуулсан 105 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй иргэдийн төрийн үйлчилгээ авах зарим эрхийг хязгаарлах талаар ярилцаж байна. Торгуулийн нийт төлөлт дөнгөж 26.5 хувьтай байгаа"-г хэлж байв.

Тиймээс тээврийн хэрэгслийн торгууль, татвар, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд тусгажээ.

зураг

 

Түүнчлэн замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс:

  • тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага
  • хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2, 6.5-д заасан байгууллагын тээврийн хэрэгсэл
  • хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгсэл, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, бүрэн дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгсэл
  • чиглэлийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус
  • бүх төрлийн унадаг дугуй, мопед, мотоцикл чөлөөлөгдөх юм байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.

Харин Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдан тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байна.

Тодруулбал тээврийн хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн 3 дахь заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн татвар нэмэгдэх нь.

Хуулийн төсөлд тусгасан тариф

зураг

 

Одоогийн мөрдөгдөж байгаа тариф

зураг

 

Агаарын бохирдлын төлбөрийг тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараах байдлаар тогтоох гэнэ.

Хуулийн төсөлд тусгасан тариф

зураг

 

Одоогийн мөрдөгдөж буй тариф

зураг

Хэрэв хууль батлагдвал эдгээр хувь хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх юм байна.

Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой бөгөөд саналаа өгч болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652568
0 эможи

keyboard_arrow_up