Зарим аймгуудад мотоцикл унахыг ТҮР ХОРИГЛОЛОО

2023 оны 11 сарын 07

Замын хөдөлгөөнд оролцогчдыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” захирамжийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ оны тухайд аймгууд эхнээсээ мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон цасны улмаас замын нөхцөл байдал хүндэрч буй. Тиймээс Булган, Дундговь зэрэг аймагт хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 54819 мотоцикл бүртгэлтэй байна. Үүнээс 18,9 хувь нь Улаанбаатар хотод, 81,1 хувь нь орон нутагт ашигладаг. Өвөрхангай, Увс, Төв, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг мотоциклын хэрэглээ хамгийн өндөр байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн онд улсын хэмжээнд мотоциклийн осол 480 бүртгэгдэж 120 хүний амь нас хохирч, 242 хүн гэмтсэн байна. Эдгээр ослын 350 буюу 72,9 хувь нь орон нутагт, 130 нь Улаанбаатарт гарчээ. Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийг хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр авч үзэхэд,

  • Жолооч 107  
  • Зорчигч 12  
  • Мотоцикл түрж явсан нэг хүн амь насаа алдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652562
0 эможи

keyboard_arrow_up