Далай лам Монголын шинэ хамба ламд баяр хүргэн, ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ

2023 оны 11 сарын 07

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Монголын Гандантэгчэнлин хийдийн шинээр сонгогдсон хамба лам, гэвш Жавзандоржид хандан шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, захидал илгээжээ.

Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Дарма буюу дээдийн ном нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйд үндэслэсэн учраас хүн төрөлхтний сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах асар их нөөц бололцоотой гэж тэмдэглэжээ. Гэвч судалж, дадлага болгох замаар энэ нь бодит болно гэдгийг онцолсон байна. Мөн буддын шашны сургаалыг номлохдоо сонсож буй хүмүүсийн авьяас чадвар, хандлагыг анхаарч үзэх нь чухал гэж нэмж тэмдэглэсэн байна.

Насан өндөр болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй гавж Дэмбэрэлийн Чойжамцад хандан илгээсэн захидалдаа "Таны Бурхан Багшийн сургаалыг судлах арга барил, сурсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн тунгааж бясалгах, түүнийгээ сурталчлан таниулдаг арга замыг биширч байна" гэжээ. 

Дээрхийн Гэгээнтэн мөн хамба лам Д.Чойжамцыг утга учиртай амьдарч ирсэн бөгөөд олон жилийн турш өөрийн дотны найз хэмээн үзэж ирснээ бичсэн байна. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн хоёр хамба лам хоёуланд нь залбирч, сайн сайхныг хүсэн ерөөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652553
2 эможи

keyboard_arrow_up