АТГ: НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг одоогоор СААТУУЛААГҮЙ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас саатуулсан гэх мэдээлэл гараад байна.

Тодруулбал түүнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа хэмээж буй юм. 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Одоогоор саатуулаагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Г.Төмөрбаатар нь 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652551
0 эможи

Зочин
2023-11-07 14:13
Зугтаах пм бна лдаа
keyboard_arrow_up