СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрлэн голын усанд машинтайгаа унаж, АМИА АЛДЖЭЭ

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Гурван зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд унасан тухай дуудлага 2023.11.06-ны 21:00 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Иргэн Э “Приус 30” загварын автомашиныг жолоодож яваад “Хэрлэн” голын усанд унаж, автомашины жолооч 53 настай эрэгтэй, зорчигч 54 настай эрэгтэй, 53 настай эрэгтэй нар сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байна. Гэвч нэг зорчигч нь сумын Эрүүл мэндийн төвд хүргэгдэн очсоны дараа нас барсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид автомашиныг уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652549
0 эможи

keyboard_arrow_up