Самарт яваад сураггүй болсон иргэнийг ЭСЭН МЭНД олжээ
2023 оны 11 сарын 06
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 3-нд самарт яваад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 6-ны өдрийн 15:10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ингэснээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 38 иргэнийг эсэн мэнд оллоо.
Мөн цасан шуурганд автомашинтайгаа суусан, боогдсон 42 автомашиныг татан гаргаж, 113 иргэний аюулгүй байдлыг хангаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652541
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс