Урт цагааны гудамжыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг 2600 иргэн ДЭМЖЖЭЭ
Хотын захиргаанаас Урт цагааны барилгыг нурааж, дахин төлөвлөхөөр иргэдийн саналыг авч байна. Тухайн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах эсвэл өндөр барилга барих гэсэн хоёр сонголтыг иргэдэд өгөөд байна.
Яг одоогийн байдлаар нийт 2749 иргэн саналаа өгөөд байна. Тэдний 2630 буюу 96 хувь нь Урт цагааны газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг дэмжээд байна. Уг санал асуулга энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар хотын төвд өндөр барилга бус цэцэрлэгт хүрээлэн шаардлагатай байгааг иргэдийн саналаас харж болно. Энэ санаачилгыг олны танил эрхмүүд ч эхнээсээ дэмжээд эхэлж. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр хотын дарга Х.Нямбаатарт хандан "Урт цагаан гэх газарт В1, В2, В3 бүхий том зогсоолтой, хүүхдийн атракцион бүхий цэцэрлэгт хүрээлэн хийж өгнө үү. Бидний хэсэг нөхөд модон сандлыг нь даая" хэмээн жиргэжээ.