Х.Нурлат Тавантолгой түлш ХХК-д байхдаа эрх мэдлээ ашиглан бизнес эрхэлж, хууль бусаар хөрөнгөжжээ

2023 оны 11 сарын 03

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Нурлат, Улаанбаатар хотын гаалийн газрын улсын байцаагч 3.Сырымбек нарт холбогдох нэг хэргийг АТГ-ЫН Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжаэ. Албан тушаалаа урвуулан компанийнхаа эрх бухий албан тушаалтанд нөлөөлж өөртөө давуу байдал бий болгосон, хууль ёсны орлогоосоо давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт тэднийг яллагдагчаар тооцон өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ.

“Зүүн баян төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Тавантолгой түлш” ХХК-ийн мөн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Х.Нурлатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй юм. Тодруулбал, эрх мэдлээ ашиглан өөрөө ТУЗ-д нь байдаг “Тавантолгой ТҮЛШ” XXK-ийнхантай хамтран нүүрс тээвэрлэх бизнес эрхэлж, орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Эдгээрээс гадна өөр олон үйлдлийг хууль сахиулагчид шалгаж буй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652502
4 эможи

Зочин
2023-11-05 15:31
Казакуудыг бүү давраа
keyboard_arrow_up