Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд аянга буусны улмаас нислэг хойшлогджээ
2023 оны 11 сарын 03
Истанбул-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ын нислэг хойшлогджээ. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн орон нутгийн цагаар 2023 оны 11 сарын 02-ны оройн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна гэж мэдэгджээ.
Харин энэ талаар зорчигчдоос тодруулахад “Онгоцондоо суухын өмнө МИАТ-ын онгоцны хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэг хойшлогдоод байна.” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652492
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс