СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурна
Өнөөдөр Ховд, Завханы нутгаар Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Ховд, Говь –Алтайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр зарим үед 24 метрийг давж ширүүсэхийг Цаг уур орчны газраас анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нэмж хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 11-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч, Монгол Алтайн уулархаг нутгаар -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0…+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.