ШУУРХАЙ: АТГ-аас Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нараас мэдүүлэг авчээ
АТГ-аас "ногоон автобус"-ны хэрэгт 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Хамгийн сонирхолтой нь, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа 25 иргэний дунд "хэргийн гол эзэд" болох Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын нэр алга байсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Тэгвэл "ногоон автобус"-ны хэрэгт холбогдуулан АТГ-аас Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нараас мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Тухайлбал, хуучин автобусыг шинэ автобус гэж Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан уг асуудлаас болж Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар үүрэгт ажлаа өгч байсан юм.
Эргэн сануулахад, Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар өөрт нь ямар ч хамаагүй, оролцоогүй гэж мэдэгдсэн. Мөн Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ч адилхан тайлбарыг өгч, хэргийг өөрөөсөө бултуулж байлаа.
Гэсэн ч тэдний аль, аль нь "Ногоон автобус"-ны хэрэгт бүдэрч, улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн байдаг.