Ц.Хуланд оногдуулсан 9.6 жилийн хорих ялыг 8.1 жил болголоо

2023 оны 11 сарын 02

Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Тэднийг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэж буруутгасан юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоодугаар сарын 25-нд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Хуланд есөн жил зургаан сар, Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон юм.

Мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдааныг прокурор Г.Цогтгэрэл, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ж.Батхуяг, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарыг оролцуулан, хаалттай хянан хэлэлцсэн юм. Улмаар Ц.Хуланд оногдуулсан есөн жил зургаан сарын хорих ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, найман жилийн хорих ял аваад байсан Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652428
0 эможи

Зочин
2023-11-02 09:26
Эх орныхоо эсрэг л байж болохгүй шүү дээ гаднаа эх орончийн дүрд тоглоод цаанаа гадаадын тусгай албадаас мөнгө авч эх орныхоо эсрэг явж болохгүй гэдэгийг сүүлийн үеийн хэд хэдэн жишээ харуллаадаа ...
keyboard_arrow_up