Тэргүүн их хамба лам Д.Чойжамцыг ажлаас нь чөлөөлж Д.Жавзандорж ламыг Тэргүүн их хамбаар томиллоо

2023 оны 11 сарын 01

Arslan.mn

МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы Б-1 давхрын хурлын Б1 танхимд МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Уг Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд;

1. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэв.

2. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн учир Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов.

3. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтов.

Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд нийт 55 гишүүдийн 89 хувийн ирцтэй хуралдсан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652423
1 эможи

Зочин
2023-11-02 06:22
Сүүлийн хэдэн жил зүүн хязгаараас л бүгд тодордог боллоо доо
keyboard_arrow_up