АШУҮИС: Нагояагийн Их сургуультай хамтран ажиллах санамж бичгээ шинэчлэн байгуулахаар боллоо
Нагояагийн их сургуулийн Дэд Ерөнхийлөгч ноён Мизутани Норими, Нагояагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Эйко Ямамото тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 31-нд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Дамдиндорж хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Нагояагийн их сургууль болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлын хэрэгжилтийн талаар талууд санал солилцсон бөгөөд оюутан болон багш солилцооны хөтөлбөрийг сэргээн үргэлжлүүлэх, Япон, Монгол, Англи нэр томьёоны толийг хамтран боловсруулах, хамтран ажиллах санамж бичгийг ойрын хугацаан шинэчлэн боловсруулж гарын үсэг зурахаар харилцан тохирлоо.