Б.Ялалтын МСБХ-ны үйл ажиллагаанд оролцох эрхийг 3 жилийн хугацаатайгаар ХАСЛАА

2023 оны 11 сарын 01

Arslan.mn

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн Эздийн холбооны үл ойлголцлоос болж тамирчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаарх мэдээлэл тархсан. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор "Монголын Сагсан Бөмбөгийн холбоо НҮТББ"-ын удирдах зөвлөлөөс дараах тогтоолыг гаргажээ. Тогтоолд,

"МСБХ-ны 2023-2024 оны улирлын Үндэсний дээд Лигийн тэмцээнд оролцох эрх авсан "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Бродерс", "Тэнүүн Өлзий Металл", "Би Си Эйч Гарьд", "Ай Эйч Си Эйпс" эрэгтэй багуудын эзэн, менежер, багийг төлөөлөх эрх бүхий этгээд Үндэсний дээд Лигийн тэмцээнийг зохион байгуулах журмын 2.4, 2.6, 2.7-д заасан зөрчлүүд, багуудтай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний 3.2.9, 6.2-д заасан заалтыг зөрчсөн нь багийн тамирчид, үзэгч, дэмжигчдийн эрх ашгийг хохироож буй тул Лигийн журмын хариуцлагын 3.3-т заасны дагуу доорх нэр бүхий хүмүүсийн МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026.12.31-ний өдрийг дуустал хугацаанд хассугай. Нэрс,

  • Нямдоржийн Батхуяг /Эрдэнэтийн Уурхайчид/
  • Мягмарын Дорждагва /Эрдэнэтийн Уурхайчид/
  • Даваасамбуугийн Буян-Өлзий /Тэнүүн Өлзий Металл/
  • Пүрэвсүрэнгийн Мөнхсайхан /Тэнүүн Өлзий Металл/
  • Отгоны Дагвадорж /Завхан Бродерс/
  • Отгонбаатарын Мөнхжин /Ай Эйч Си Эйпс/
  • Буднямын Буяннэмэх /Би Си Эйч Гарьд/
  • Чимэгдоржийн Ижилболд /Би Си Эйч Гарьд/
  • Баатархүүгийн Ялалт /Би Си Эйч Гарьд/

Энэхүү Тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалд даалгасугай" хэмээжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
652396
16 эможи

Зочин
2023-11-04 21:23
Өсөхийн өлөн сда. Элит болох гээд ядчихсан дээшээ бялдууч доошоо дээрэлхүү харьцах жишээний
loser
2023-11-04 15:38
ideruugan ylalt geh met gichinud huuded zaluusig sport betend urialj dontuulaad deerni betsite neet huvhairuulj bga haraal idsen nowshnud uhej dald oroosoi
Зочин
2023-11-03 10:49
Ялалт гэдэг чинь хоол унд идээд хов баздаг гар биз дээ.
keyboard_arrow_up