Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаярыг хойшлуулшгүйгээр ЦАГДАН ХОРЬЖЭЭ
АТГ-ынхан хоттой холбоотой олон хэргийг шалгаад эхэлчихсэн. Газар олголт, дулаан цахилгааны эх үүсвэр, хот төлөвлөлт гээд эхэлнэ. Харамсмаар нь улсын хүн амын талаас дээш хувь амьдардаг хотын эдгээр гол асуудлын араас авлига, албан тушаалын хэргүүд илэрч байна.
Тэгвэл АТГ-аас өнгөрсөн шөнө Хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна.
Тодруулбал, тухайн үедээ авлига авч байсан байж болзошгүй нөхцөл байдал нь тогтоогдсон тул ийнхүү цагдан хорьсон байна.
Ч.Сайханбаяр нь одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр хуурамч дипломоор авторлагддаг нэгэн.
Өмнө нь Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг магистрын хуурамч дипломоор төрийн албанд шургалж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болтлоо дэвшиж чадсан гэдэг. АТГ-ынхан хуурамч дипломны үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж амжаагүй байтал хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болж байв.