Х.Бат-Ялалтыг 72 цагийн хугацаатай 461 дүгээр ангид цагдан хорилоо

2023 оны 10 сарын 31

 Arslan.mn

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг өнөөдөр үдээс хойш ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорижээ. 

Тэрбээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд  удаа дараа дуудсан цагт ирээгүй, оргон зайлсан гэх үндэслэлээр 72 цаг саатуулах шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал,  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Д.Үүрцайх нар нь “Парламент” телевизийн “Аргумент” хэлэлцүүлэгт оролцох үедээ маргалдаж, зодолдсон асуудал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон юм.  

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
652370
1 эможи

keyboard_arrow_up