Өдрийн турш нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчдог болно
2023 оны 10 сарын 31
Нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, 1000 төгрөг болгохоор судалж байгааг Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр "UB смарт картын үйлчилгээг шинэчилнэ. Одоогоор 30 минутын дотор дамжин суусан бол үнэгүй үйлчилж байгаа. Тэгвэл үүнийг болиулж бүтэн өдрийн турш 1000 төгрөгөөр нийтийн тээврээр зорчих зохицуулалтыг хийхээр судалж байна" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
652365
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс