УЕПГ: Хүний эрхийн сургагч багш нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2023 оны 10 сарын 31

Arslan.mn

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Эрүү шүүлтгүй Монголын төлөө” уриалгын хүрээнд төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн талаар нэгдсэн мэдлэг ойлголт өгч, сургагч багшаар бэлтгэн, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулыг олон нийтэд таниулан сурталчлахад цаашид хамтран зорилгоор “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн сургагч багш бэлтгэх” сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Arslan.mn

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор (Ph.D) Я.Цэлмэн, Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Б.Бат-Орших болон алба хаагч, ажилтнууд оролцов.

Arslan.mn

Сургалт энэ оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын албан хаагчид, Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурор, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар хамрагдаж байгаагаараа онцлогтой юм.

Хоёр өдрийн турш зохион байгуулагдах энэхүү сургалтыг “Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Олон улсын гэрээ конвенцын үзэл баримтлал, агуулга, харьцуулсан судалгаа”, “Хүний хувин мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо”, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик” зэрэг сэдвийн хүрээнд мэргэшсэн багш нар удирдан зохион байгуулна.

Arslan.mn

Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 20 гаруй алба хаагч танхимаар болон цахимаар оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652357
0 эможи

keyboard_arrow_up