СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Counter Strike” гэх видео тоглоом дуурайн тоглож байсан хүүхдүүд санамсаргүйгээр нэгнийхээ хэвлий орчимд хутгалжээ

2023 оны 10 сарын 31

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод “Хүүхдүүд тоглож байгаад нэгийгээ гэмтээсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод насанд хүрээгүй 4 хүүхэд “Counter Strike” гэх видео тоглоом дуурайн тоглож байгаад санамсаргүй байдлаар нэгийнхээ хэвлий орчимд хутгалсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн насанд хүрээгүй хүүхдүүддээ санамсар, болгоомжгүй байдлаас өөрт болон бусдад гэмтэл учруулж болзошгүй тоглоомоор тоглохгүй байх, хутга мэс болон гал гаргах зүйлээр тоглох нь эрсдэлтэй талаар тайлбарлан ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652352
0 эможи

keyboard_arrow_up