Явганаар малд яваад сураггүй болсон 57 настай эрэгтэйг эсэн мэнд ОЛЖЭЭ

2023 оны 10 сарын 31

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Хар-Эрэг” гэдэг газарт тус сумын харьяат малчин А нь аравдугаар сарын 30-ны өдрийн 17:00 цагт явганаар малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 19:20 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус багийн Засаг дарга Г.Наранбатын ахалсан 16 хүн, есөн автомашинтай малчин А/57 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажилагааг зохион байгуулж 20:30 цагт Хотонт багийн “Оросын шороо” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 7 км/-аас эсэн мэнд олсон тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652341
0 эможи

keyboard_arrow_up