ҮЙЛ ЯВДАЛ: “Яагаад? D-өргөдөл гэж” хэвлэлийн бага ХУРАЛ БОЛНО
Аравдугаар сарын 31-нд болох үйл явдлын тойм:
08.30 цагт: МУИС-ийн номын санд: “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиум болно.
09.00 цагт: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх сургалт, судалгааны төв, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран “Эрүү шүүлтгүй Монголын төлөө” уриалгын дор “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх” сэдвийн хүрээнд “Хүний эрхийн сургагч багш” бэлтгэх сургалт УЕПГ-ын дэргэдэх сургалт, судалгааны төвийн байранд болно.
11.00 цагт: ГХЯ-нд: Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол Улс, Чех Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаан болно.
11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Иргэн та Хүч” залуусын санаачилгаас “ЯАГААД? D-ӨРГӨДӨЛ ГЭЖ!” хэвлэлийн бага хурал зарлажээ.
11.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом-д: Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын ЭСЯ хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 9974-9024.
14.00 цагт: МҮХАҮТ-д: Монгол, Чехийн бизнес эрхлэгчдийн ээлжит форум болно.