ЦУОШГ: Улаанбаатарт арваннэгдүгээр сарын эхний өдрүүдэд хүйтэрч, ЦАСААР ШУУРНА
Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 8-ны өдөр хүртэл ихэнх нутгаар цасан шуурга шуурч, агаарын температур хүйтрэн салхи шуургатай байх аж.
Арав хоногийн нийлбэр хур тунадасны хэмжээгээр баруун, төвийн аймгууд болон говийн нутгаас Дундговь, зүүн аймгуудын ихэнх нутгаар мөн Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр цас орох юм байна.
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ НУТГУУД:
Аравдугаар сарын 30- Төв болон Зүүн аймгуудын ихэнх нутгаар
Аравдугаар сарын 31- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халхголын сав газар
Арваннэгдүгээр сарын 1- Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, Говь болон зүүн аймгуудын нутгуудын зарим газар
Арваннэгдүгээр сарын 2- Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг говийн нутгийн хойд хэсгээр
Арваннэгдүгээр сарын 3- Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар
Арваннэгдүгээр сарын 4- Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар
Арваннэгдүгээр сарын 5- Алтайн уулархаг нутгаар
Арваннэгдүгээр сарын 6- Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар
Арваннэгдүгээр сарын 7- Нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
САЛХИ ШУУРГАНЫ ХУВЬД:
Аравдугаар сарын 30, 31- Говь тал, хээрийн нутгаар
Арваннэгдүгээр сарын 1- Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор
Арваннэгдүгээр сарын 2- Нутгийн зарим нутгаар салхи секундэд 16-18 метр
Арваннэгдүгээр сарын 3- Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар
Арваннэгдүгээр сарын 4- Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар
Арваннэгдүгээр сарын 5- Алтайн салбар уулсаар
Арваннэгдүгээр сарын 6- Ихэнх нутгаар
Арваннэгдүгээр сарын 7-нд говь тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.
АГААРЫН ТЕМПЕРАТУРЫН ХУВЬД:
Аравдугаар сарын 31- Нутгийн баруун хагас
Арваннэгдүгээр сарын 1- Нутгийн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаан байх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 18-23, өдөртөө 7-12 градус хүйтэн байх бол Томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 11-16, өдөртөө 6-11 градус хүйтэн байх бол говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градусын хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градусын дулаантай. Харин бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градусын хүйтэн байх төлөвтэй байна.
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ХУВЬД:
Хур тунадас: Аравдугаар сарын 30, 31-нд ялимгүй хур тунадастай. Арваннэгдүгээр сарын 2,3,4,6-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи, шуурга: Салхи 30,31-ндээ баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 7-12 метр харин 4,6-нд баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 9-14 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурахаар байна.
Агаарын температур: Аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-нд өдөртөө бага зэрэг дулаан байх боловч цаашдаа хүйтэрч Яармаг, Сонгинын орчмоор 9-14 градус хүйтэн. Бусад хэсгээрээ 3-8 градусын хүйтэн байх бол өдөртөө 0-5 градусын хүйтэн байх төлөвтэй байна.