Дараагийн 700 автобусыг урьд өмнө хийсэн бусармаг аргаараа тулгаж худалдан авалт хийх гэж байна

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

Ардчилсан Нам(АН) өнгөрсөн долоо хоногт "Ногоон автобус"-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсгээс хотын дарга Х.Нямбаатарын өнөөдрийн мэдээлэлтэй холбоотойгоор дахин 700 автобус авах асуудал нь олон хардлага дагуулж байна гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ. 

Ажлын хэсгийн дарга Ц.Уянга "Ногоон автобустай холбоотой асуудал дарагдаж дуусаагүй байтал ахиад парк шинэчлэлтийн асуудлыг шинээр томилогдож ирсэн Х.Нямбаатар танилцуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчид, иргэдийн асуултад нэг ч хариулт байхгүйгээр дараагийн худалдан авалтыг нэн яаралтайгаар явуулж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэх хардлагыг дагуулж байна. 

КОВИД-19-ийн төсвөөр 22 их наяд төгрөг хаашаа явсныг тайлагнаж чадахгүй байгаа одоогийн эрх баригчид эхнийхээ асуудлуудыг замхруулдагтайгаа адил бодож байгаа бол эндүүрчээ. 

Дараагийн 700 автобусыг урьд өмнө хийсэн бусармаг аргаараа тулгаж худалдан авалт хийх гэж байгаа юм шиг байна" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652324
3 эможи

keyboard_arrow_up