Б.Ганхуяг: Би зөвхөн монголдоо байдаг хүн. Хэргээс хэзээ ч зугтахгүй. Биеийн байдлыг минь харгалзаж үзэхийг хүсч байна
Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна.
Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "9-р сараас хойш миний биеийн байдал таагүй байгаа. Бүх биеэр юм туураад, алхахад хүнд. Буйл, гар хөхрөөд эхэлсэн. Тиймээс цусны шинжилгээ авсан. Гэвч шинжилгээний хариуг харуулаагүй. Тиймээс эмчилгээнд орох хэрэгтэй байна. Тиймээс 461-р ангийнханд хүсэлт гаргасан. Тиймээс эмчилгээнд орох хэрэгтэй байна.
Би зөвхөн монголдоо байдаг хүн. Хэргээс хэзээ ч зугтахгүй. Биеийн байдлыг минь харгалзаж үзэхийг хүсч байна.
Би шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа орж байгаа. Учир нь 194 хавтаст материалын ард намайг буруутгах юу ч байхгүй зөвхөн гэрчийн мэдүүлгүүд л байна лээ" гэв.