УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг 2022 онд АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хойшилоод байсан.

Тэгвэл Ж.Пунцагт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.10.30/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тодруулбал, Ж.Пунцаг өмнө нь АТГ болон Тагнуулын газар шалгагдаж байсан удаатай юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард төмөр замчид мэдээлэл хийхдээ түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, шалгуулах ёстой гэж мэдэгдэж байв. Тэгвэл энэ удаад Ж.Пунцагийг авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652308
0 эможи

keyboard_arrow_up