Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн захирлуудыг шагналаа

2014 оны 7 сарын 31

 "Буянт-Ухаа 1" хорооллыг барьж дуусгаад байгаа Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн захирлууд төрийн дээд одон медаль хүртлээ. 

"Алтан гадас" одонгоор Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн дэд ерөнхийлөгч "Эрэлт Импэкс" ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтөр, "И Си Си" ХХК-ийн ерөнхий захирал Г.Батсүх, "БҮТИ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батжаргал нарыг шагнажээ.

"Буянт-Ухаа 1" хорооллыг хүрээнд 1575 айлын орон сууцыг барьж дуусгаад байна. Одоогоор барилгын ажил дууссан ч иргэд хараахан байрандаа орж амжаагүй. Учир нь банкууд зээл олгохдоо хойрго хандсанаас асуудал үүсч байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Үндэсний бүтээн байгуулалтын корпорациас "Буянт-Ухаа 2" төслийг хэрэгжүүлээд хоёр сарын нүүр үзсэн бөгөөд ажлын явж 17 хувьтай байгаа юм. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6523
0 эможи
keyboard_arrow_up