СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг хүн өртөж НАС БАРЖЭЭ
2023 оны 10 сарын 30
Өнгөрсөн шөнө дахин нэг хүн галд өртөж нас баржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Усан сангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:14 цагт онцгой байдлын хэлтэст ирсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652297
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс