Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрнэ

2023 оны 10 сарын 30

Arslan.mn

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10-р сарын 29-ний 20 цагаас 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652287
0 эможи

keyboard_arrow_up