ОБЕГ: Сураггүй алга болж, дөрвөн сарын туршид эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг ОЛЖЭЭ

2023 оны 10 сарын 27

Гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг дөрвөн сарын дараа олж, ар гэртэй нь холбоо бариулжээ. 

Тодруулбал, Энэ оны зургаадугаар сард Сэлэнгэ аймгаас гараад сураггүй алга болж, улмаар эрэн сурвалжилж байсан Т.Э гэгч иргэнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, ар гэртэй нь холбоо бариулсан байна. Тухайн иргэн нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт түр оршин сууж, амьдарч байхад нь тус аймгийн цагдаагийн газрын мөрдөгч олж тогтоожээ.

Улмаар түүнийг эрэн сурвалжилж байсан талаар мэдэгдэж, ар гэртэй нь холбоо бариулж, эсэн мэнд байгааг нь дуулгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
2
angry an post
2
652262
8 эможи

keyboard_arrow_up