Хуурамч диплом ашиглан ажилд орвол цалингаа БУЦААЖ ТӨЛНӨ

2023 оны 10 сарын 27

Arslan.mn

Ц.Б нь Соёл Урлагийн Их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2021 онд төгссөн гэх бакалаврын зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажил орохдоо ашигласан нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Б нь дээд сургуульд ямар ч багц цаг авч, суралцаагүй, төгсөөгүй болох нь түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр ажилд орохдоо “Ц.Б үнэлгээний дүн 3,3” гэсэн дипломыг ашиглаж байгаа нь түүнийг хуурамч болохыг мэдсээр байж гэж үзэх үндэслэл болно.

Ц.Б нь боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2 жилийн хугацаанд ажилласнаар тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнуудаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нь хурааж,  улсын төсөвт эргэн төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Харин ингэхдээ түүнийг ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг нь дээдлэх үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинг авах эрхтэй, харин түүнээс давсан цалин нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэв.

Энэ гэмт хэргийн шинж нь: Дидломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан.

Хариуцлага нь: Дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа: Ц.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийн хувьд 2 жилийн хугацаанд үргэлжилсэн, хувийн байдлын хувьд ажил эрхэлдэггүй байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д санууллаа.

Хураангуйг бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652255
0 эможи

Зочин
2023-10-28 07:04
Зөв. Одоо ч их дээд сургууль төгссөн нөхдүүд ёстой зүгээр л сургуультай малнууд байгаа яана даа энэ юу ч сураагүй залуус.
keyboard_arrow_up