“Их засаг“ ОУИС: Биднийг харлуулах гэж дотоод зөвлөмжийн утгыг өөрчилж нийтэлсэнд ХАРАМСАЖ байна

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

Нийгмийн сүлжээнд "Их засаг" ОУИС-ийн удирдлага "Их засаг" гэх телевизээ байнга үзэхийг шаардаж байна. Мөн үзэж байгаа эсэхийг шалгана гэх утгатай гишүүн байгууллагууд руу илгээсэн гэх албан бичиг нийтлэгдсэн.

No description available.

Харин уг сургууль энэ талаар "Их засаг" сургуулиас тайлбар хийжээ.

Тодруулбал "ОУИС-ийн сургуулийн дэргэдэх Их засаг телевиз нь өөрийн оюутан, төгсөгч нартаа зориулсан бүх төрлийн цахим сургалт, хуулийн зөвлөгөө, үйл ажиллагаагаа сурталчлах зорилготой телевиз юм.

Тиймээс манай Их засаг ОУИС болон харьяа гишүүн байгууллагууд маань байнга хамтарч дэмжиж ажилласаар ирсэн билээ. Гэвч бидний үйл ажиллагааг харлуулах зорилгоор бидний дотооддоо гаргасан зөвлөмжийн утгыг өөрчилж нийтэд гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Их засаг ОУИС нь 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийнхаа үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой угтсан арга хэмжээний хүрээнд сургуулийн BRAND BOOK шинэчлэн хэрэглээнд нэвтрүүлж, сургуулийн лого, албан хэрэглээний бланк, хэвлэмэл хуудсыг өөрчилсөн болно.

Тэрхүү бичиг нь өнгөрсөн он жилүүдэд хэрэглэгдэж байсан хуучин лого бүхий хуучин бланк дээр хийгдсэн байна. Энэ нь манай сургуулийн албан ёсны бичиг баримт биш гэдгийг илэрхийлж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652222
1 эможи

keyboard_arrow_up