Ж.Эрдэнэболд: 17 удаагийн үйлдлээр 2630 хүн тун мансууруулах бодисыг нэвтрүүлэхийг завдсаныг таслан зогсоосон

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас 2023 оны эхний 10 сарын байдлаар илрүүлэн зөрчил, авсан арга хэмжээний талаарх мэдээллээ өнөөдөр танилцуулав.

Энэ үеэр Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд "2023 оны эхний 10 сарын байдлаар Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд нийт 1578 зөрчлийг илрүүлэн ажилласан. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.

Тухайлбал,

  • 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2,630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, таслан зогсоосон
  • хоёр удаагийн үйлдлээр нийт 4,591 грамм буюу 4.6 килограмм алтан гулдмайг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг таслан зогсоосон
  • зургаан удаагийн үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйлийг улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлэн, таслан зогсоосон
  • нэг удаагийн үйлдлээр 375 килограмм химийн бодисыг гаальд мэдүүлэхгүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг тус тус гаалийн хяналт шалгалтын явцад болон холбогдох хууль сахиулах байгууллагууд буюу цагдаа, хил хамгаалах байгууллагуудтай хамтран илрүүлэн шалгаж ажиллаж байна.

Мөн ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна.

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "төв" ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ ажиллагааны хүрээнд импортын гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрсэн.

Энэхүү нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллах болно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
652209
6 эможи

Tamir
2023-10-26 15:11
Tanil talgui gaaliihand hahuuliin ni bag duulsan humuus l barildaad bgaa bolhoos baychuud boss Darga nariin bandgar tsagaan bandI ohiduudiig barilaa yu mongol ulsiin heel hahuuliin gazriihan
keyboard_arrow_up