ШҮҮХ: Нохой нь хүн хазсан иргэнийг 1 сая төгрөгөөр ТОРГОЛОО

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

Шүүгдэгч “М” нь 2023 оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын .... тоот хашаандаа тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүх “М”-г нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас уяа нь тасарч хүн урж хүндэвтэр хохирол учруулсан, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон.

Үүнээс гадна хохирогч Э-г эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652199
0 эможи

Нохойнд дуртай хүмүүст
2023-10-26 10:29
Нохой нь хазах бус хүн алчихвал ямар шийтгэл оногдуулах талаар сэтгүүлчээ судлаад бичиж бай !!!. Асуудлын араас нь биш болзошгүй аюул ослоос урьтаж анхааруулж бай мэдэв үү !!!
keyboard_arrow_up