Г.Мөнхбаяр: Хүүхэд өртөж хохирсон гэмт хэрэг, зөрчил 3 хүртэл хувиар буурсан

2023 оны 10 сарын 25

Arslan.mn

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангах тухай УИХ-ын ерөнхий сонсголын үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгааг тодруулсан юм.

Асуултад ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр "Цагдаагийн байгууллагаас 2021 онд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний 103 орон тоог шийдвэрлэсэн. Хүүхэд өртөж хохирсон гэмт хэрэг, зөрчил 3 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Харин бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн илрүүлэлт 20 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ болон урьдчилсан сэргийлэх ажлуудыг төрийн болон ТББ-уудын дэмжлэгтэйгээр явуулж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652178
0 эможи

keyboard_arrow_up