Э.Оюунболд: Бөхчүүдээс авсан шинжилгээний дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй нь ТОГТООГДСОН
АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга, ахлах комиссар Э.Оюунболд “Допингийн эсрэг үндэсний төвийн удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа холбогдох хууль журам зөрчиж, зохион байгуулалттайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Энэ үйл ажиллагааг 2003-2008 онд Монголын Үндэсний олимпын хороо зохион байгуулж байсан бол, 2009 оноос хойш Допингийн эсрэг үндэсний төв зохион байгуулж байгаа. Тамирчдаас авсан дээжийг солих, гаднын биет оруулах боломжгүй нь тогтоогдсон.
Одоогоор хэн нэгнийг яллагдагчаар татсан асуудал байхгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд явж байна. Есөн газар нэгжлэг хийсэн. Зарим газраас нь тодорой нэр төрлийн бодисууд хурааж авснаа шинжлүүлж байгаа. Хариу дүгнэлт нь гараагүй байна” гэлээ.