Э.Оюунболд: Ногоон автобусны санхүүжилт болох 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ШАЛГАЖ БАЙНА
2023 оны 10 сарын 25
АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв. АТГ-ын ахлах комиссар Э.Оюунболд "Автобусны худалдан авалттай холбоотой өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нэгдүгээрт, автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, албан үүрэгтээ хайнга хандсан эсэх
Хоёрдугаарт, автобус хүлээн авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан уу, чанар стандартын шаардлагад нийцсэн үү?
Гуравдугаарт, олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэр бүрчлэн шалгаж байна гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652175
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс